Үйлчилгээний нөхцөл
Нэг. Нийтлэл үндэслэл
- “www.premene.mn” нь Premene брэндийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- “www.premene.mn” – ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
- Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ худалдан авч байгаа бараагаа шалган баталгаажуулана.
- Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Premene.mn интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
- Худалдан авагч нь вэб сайтаар худалдан авалт хийхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна.
Хоёр. Хүргэлтийн нөхцөл
- Захиалга баталгаажсанаас хойш ажлын өдөр 24-48 цагийн дотор таны захиалсан бараа хүргэлтэнд гарна.
- Бямба болон Ням гарагт баталгаажсан захиалга нь ажлын өдөр буюу Даваа гарагт хүргэлтэнд гарна.
- Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
- Баруун, СХД, Нефтийн тойрог, Баянхошуу Хойд: СБД, 7 буудал Зүүн: БЗД, Ботаник эцэс Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
- Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
Гурав. Буцаалтын бодлого
- Бүтээгдэхүүнд баталгаат хугацаа гэж байхгүй болно.
- Хэрэв бүтээгдэхүүнийг буцаах нөхцөл байдал үүссэн бол хүргэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах шаардлагатай. Хугацаа хэтэрсэн тохиолдол буцаалт нь хүчингүй болохыг анхааруулж байна.
- Барааг буцаах үед бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгсэл, хайрцагт ямар нэгэн эвдрэл, зураас зэргийг үүсгээгүй байх шаардлагатай. Түүнчлэн бараанд дагалдан очих код бичсэн цаасыг хавсаргах шаардалагтай.
Дөрөв. Бусад
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.