Таны өдөр тутамд хэрэгтэй бүхэн, нэг дор

Үйлчилгээний нөхцөл

Нэг. Нийтлэл үндэслэл

  • “www.premene.mn” нь Premene брэндийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • “www.premene.mn” – ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
  • Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ худалдан авч байгаа бараагаа шалган баталгаажуулана.
  • Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
  • Premene.mn интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
  • Худалдан авагч нь вэб сайтаар худалдан авалт хийхээсээ өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна.

Хоёр. Хүргэлтийн нөхцөл

  • Захиалга баталгаажсанаас хойш ажлын өдөр 24-48 цагийн дотор таны захиалсан бараа хүргэлтэнд гарна.
  • Бямба болон Ням гарагт баталгаажсан захиалга нь ажлын өдөр буюу Даваа гарагт хүргэлтэнд гарна.
  • Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
  • Баруун, СХД, Нефтийн тойрог, Баянхошуу Хойд: СБД, 7 буудал Зүүн: БЗД, Ботаник эцэс Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх гэсэн цэгүүдээр хязгаарлагдана Дээр заасан хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
  • Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.

Гурав. Буцаалтын бодлого

  • Бүтээгдэхүүнд баталгаат хугацаа гэж байхгүй болно.
  • Хэрэв бүтээгдэхүүнийг буцаах нөхцөл байдал үүссэн бол хүргэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах шаардлагатай. Хугацаа хэтэрсэн тохиолдол буцаалт нь хүчингүй болохыг анхааруулж байна.
  • Барааг буцаах үед бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгсэл, хайрцагт ямар нэгэн эвдрэл, зураас зэргийг үүсгээгүй байх шаардлагатай. Түүнчлэн бараанд дагалдан очих код бичсэн цаасыг хавсаргах шаардалагтай.

Дөрөв. Бусад

  • Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.

Updating
  • Сагс хоосон.