Premene 2IN1 индүүгээр үсээ шулуун болон долгионтой, буржгар засалтуудыг хийж болох бөгөөд үсээ шулуунаар индүүдэх, олон төрлийн долгионуудыг өөрийн хэв маягтаа тохируулан бий болгох боломжтой. Та хэрхэн үсэндээ style хийх талаар нүүр хуудсанд байгаа бичлэгээс үзээрэй.
Premene брэндийн үсний индүү нь сөрөг ионы технологийн тусламжтайгаар үсэнд үүсэх гэмтлийг багасгаж, цахилгаанжилтыг дарж, гялалзсан болгоно. Сөрөг ион нь үсний үсийг илүү зөөлөн, жигд болгон үсний статик цахилгааныг саармагжуулж өгнө. Ялангуяа хуурай эсвэл хүйтэн цаг агаартай манайх улс шиг газарт маш тохиромжтой байдаг.
Сөрөг ион нь турмалинаар бүтээгдсэн индүүний дотор талын халж байгаа хавтангаас молекулын төвшинд гарах тул үл үзэгдэх ба та үүнийг үр дүнгээсээ мэдрэх боломжтой.
Та асаах товчийг 2-3 секунд дарж асаан, өөрийн үсний онцлогтоо хэмээ тохируулснаар 5 секунд дотроо таны тохируулсан хэм нь түгжигдэн лед дэлгэц дээр гэрэл нь цэнхэр өнгөтэй байх ба 45-60 секундэд таны хүссэн хэмд хүрэхэд ногоон өнгийн гэрэлтэй болно.
Premene брэндийн индүүнд үсний хавчаар 2 ширхэг, гар түлэгдэхээс хамгаалсан бээлий 1 ширхэг, индүүний гадаргууг хамгаалсан авч явахад зориулсан хамбан уут 1 ширхэг, бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар 1 ширхэг дагалдан таны гар дээр очих болно.
Та гэмтэлтэй болон цайруулалттай үсэнд 150-170 хэм хүртэл, харин гэмтэлгүй, эрүүл үсэнд 170-210 хэм хүртэл, өтгөн ширхэгтэй, хэв авахдаа удаа үсэнд 210-230 хэм хүртэл халаан хэрэглээрэй.
Уг индүү нь шулуун болон олон төрлийн ороолт хийхэд төгс тохирох бөгөөд таны ороолтын хэв маягаас хамаарч тоогоор хязгаарлагдах бус таны төсөөлөл сэтгэмж үүнийг мэдэх аж.