Үйлчилгээний нөхцөл
Нэг. Нийтлэл үндэслэл
- "www.premene.mn" нь Premene брэндийн интернет худалдааны
албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар
үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг
зохицуулахад оршино.
- "www.premene.mn" - ийн үйлчилгээг авахдаа та 16 наснаас дээш
байх ёстой бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл,
шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ,
үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
- Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ
худалдан авч байгаа бараагаа шалган баталгаажуулана.
- Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт,
хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх
мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
- Premene.mn интернет худалдаа Монгол Улсын хуулын дагуу бүх
худалдаа төгрөгөөр хийгдэнэ.
- Худалдан авагч нь вэб сайтаар худалдан авалт хийхээсээ өмнө
үйлчилгээний нөхцөлтэй танилцсан байна.
- Захиалга баталгаажсанаас хойш ажлын өдөр 24-48 цагийн дотор
таны захиалсан бараа хүргэлтэнд гарна.
- Бямба болон Ням гарагт баталгаажсан захиалга нь ажлын өдөр
буюу Даваа гарагт хүргэлтэнд гарна.
- Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад
хийгдэнэ. Үүнд:
- Баруун, СХД, Нефтийн тойрог, Баянхошуу Хойд: СБД, 7 буудал
Зүүн: БЗД, Ботаник эцэс Урд: ХУД, Зайсан, Яармаг, Нисэх
гэсэн цэгүүдээр хязгаарлагдана Дээр заасан хязгаараас гадагш
хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон
шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар
хүргүүлнэ. Үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш
тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж
үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт
хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх
шаардлагатай.
- Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн
ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна. Гурав.
Буцаалтын бодлого
- Бүтээгдэхүүнд баталгаат хугацаа гэж байхгүй болно.
- Хэрэв бүтээгдэхүүнийг буцаах нөхцөл байдал үүссэн бол
хүргэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буцаах шаардлагатай.
Хугацаа хэтэрсэн тохиолдол буцаалт нь хүчингүй болохыг
анхааруулж байна.
- Барааг буцаах үед бүрэн бүтэн байдал, дагалдах хэрэгсэл,
хайрцагт ямар нэгэн эвдрэл, зураас зэргийг үүсгээгүй байх
шаардлагатай. Түүнчлэн бараанд дагалдан очих код бичсэн
цаасыг хавсаргах шаардалагтай.
Дөрөв. Бусад
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан
үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд
өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа
хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.